Medical Research Mongol Podcast

  • Autor: Vários
  • Narrador: Vários
  • Editor: Podcast
  • Duración: 32:47:11
  • Mas informaciones

Informações:

Sinopsis

??? ??????? ????? ??????? ?????? ??????? ???? ??? ????? ????????? ???? ????? ??? ??????? ??????? ?????? ???????? ?????????? ???????????? ?????? ?????? ?????? ????????.

Episodios

  • 57. The asthma in Mongolian children is attributable to parent's smoking and air pollution

    16/10/2020 Duración: 13min

    Агаарын бохирдол ба тамхинд агуулагдаж буй хорт бодисууд хүүхдийн багтраа өвчнийг ихэсгэж байна. Дэлгэрэнгүй: Yoshihara, S., Munkhbayarlakh, S., Makino, S., Ito, C., Logii, N., Dashdemberel, S., ... & Arisaka, O. (2016). Prevalence of childhood asthma in Ulaanbaatar, Mongolia in 2009. Allergology International, 65(1), 62-67.

  • Nudge 38. Language is important but not everything, get hold of the concept

    18/09/2020 Duración: 38min

    Доктор Нобүаки Иноүэ Япон улсын ЖАЙКА-ийн “Анхан болон хоёрдугаар шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн удирдагч ба Монголд 2017 оноос хойш ажиллаж байна. Япондоо Хүүхдийн яаралтай тусламжийн салбарыг анх хөгжүүлсэн ба энэ салбартаа алдартай нэгэн.

  • Nudge 37. Cambridge dissertation: Air pollution leads to lower school performance

    24/08/2020 Duración: 40min

    Д. Эрдэм Английн Кэмбрижийн Их Сургуулийг энэ жил амжилттай төгсч, цааш АНУ-н Иелийн Их Сургуульд олон улсын хөгжлийн эдийн засгаар мастерийн зэргээ хамгаалахаар болсон байна. Түүний хийсэн агаарын бохирдол сурагчдын шалгалтын дүнд хэрхэн нөлөөлдөг судалгаа нь онцлох диссертацийн ажлаар шалгарсан ба агаарын бохирдолд удаан хугацаанд байх тусам сурагчдын шалгалтын оноо буурч, ялангуяа математикийн шалгалтын оноонд нь муугаар нөлөөлдөгийг тодорхой болгожээ.

  • 56. Effective early policies on corona pandemic in Mongolia

    29/07/2020 Duración: 16min

    Уг цар тахлаар өвчлөх эрсдэлтэй бүлэгт өндөр настан, зүрх судасны өвчтэй хүмүүс, тарган хүмүүс орж байгаа ба Монголд зүрх судасны өвчтэй хүмүүс нийт нас баралтын 30%-г эзэлдэг, 2 хүн тутмын нэг нь таргалалт ба илүүдэл жинтэй байгаа нь аюул ойр байгааг сануулсаар байна. Дэлгэрэнгүй: Erkhembayar, R., Dickinson, E., Badarch, D., Narula, I., Thomas, G. N., Ochir, C., & Manaseki-Holland, S. (2020). Early policy actions and emergency response to the COVID-19 pandemic in Mongolia: experiences and challenges. The Lancet Global Health.

  • Nudge 36. Why you should see yourself as a leader

    02/07/2020 Duración: 45min

    О. Энхмөрөн Тайваний Чангоны Их Сургуульд карисматик манлайллын сэдвээр магистрын зэргээ авсан бөгөөд Чангоны мемориал эмнэлэгт эрүүл мэндийн боловсролын чиглэлээр чанарын судалгаа хийж байгаад одоо Хонг Конгд докторын зэргээ хамгаалахаар зорьж байна.

  • 55. Myth behind the COVID-19 superspreading events

    20/06/2020 Duración: 11min

    Монголын анхны тохиолдол Франц иргэний ойрын хавьталд орсон нэг ч хүнээс корона вирус илрээгүй нь ийм учиртай. Дэлгэрэнгүй: Endo, A., Abbott, S., Kucharski, A. J., & Funk, S. (2020). Estimating the overdispersion in COVID-19 transmission using outbreak sizes outside China. Wellcome Open Research, 5(67), 67.

  • Nudge 35. Communication is the power of everything

    19/06/2020 Duración: 26min

    Ider Batbayar has worked as a Research Analyst for UNDP headquarter in NY. He obtained his master degree of sustainable international development focusing on environmental studies at the Heller school for social policy and management of Brandeis University.

  • 54. microRNA therapy for endometriosis

    27/05/2020 Duración: 13min

    Микро РНХ-г ашиглан эндометриозийн үед хэрэглэдэг гаж нөлөө ихтэй даавар эмчилгээг хэрхэн өөрчилж болох вэ гэдгийг тайлбарлана. Дэлгэрэнгүй: Sahin, C., Mamillapalli, R., Yi, K. W., & Taylor, H. S. (2018). micro RNA Let‐7b: A Novel treatment for endometriosis. Journal of cellular and molecular medicine, 22(11), 5346-5353.

  • Nudge34. Running for self-transcendence

    10/05/2020 Duración: 01h01min

    Б. Буджаргал Нью Иорк хотноо болон бусад хотуудад зохиогдсон 6 ба 10 өдрийн урт хугацааны гүйлтийн удаа дараагийн аварга. Түүний өөрийгөө хэрхэн ялж, хэрхэн аварга болсон, сонирхолтой хоолны дэглэм, гүйлтийн ач холбогдлын талаар тал бүрээс нь ярилцна.

  • 53. How to exit corona lockdown

    19/04/2020 Duración: 16min

    COVID-19 халдварын хорио цээрийг яаж, хэзээ сулруулах ёстой вэ? Зөвхөн хүн амд суурилсан тест явуулж, бүгд сөрөг гарсан тохиолдолд сулруулах боломжтой.Дэлгэрэнгүй: The Lancet. Universal weekly testing as the UK COVID-19 lockdown exit strategy*Julian Peto, *Nisreen A Alwan, Keith M Godfrey, Rochelle A Burgess, David J Hunter, Elio Riboli, Paul Romer. https://doi.org/10.1016/S0140-6736(20)30936-3

  • 52. Busting some myths surrounding coronavirus

    21/03/2020 Duración: 08min

    Монгол хүйтэн болохоор корона вирус сайн тархаж чадахгүй гэх зэрэг явган яриа эрчээ авч байгаа энэ үед үнэн зөв хариултыг ДЭМБ-с гаргасан мэдээлэлд үндэслэн өгнө. Дэлгэрэнгүйг: https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019/advice-for-public/myth-busters

  • Nudge 33. Benefiting from the fame of Mongolia

    12/03/2020 Duración: 35min

    Г. Ариунгэрэл эх орондоо ерөнхий мэргэжлийн эмчээр төгсөж, өрхийн эмч хийж байгаад ЯПон явж Цүкүбагийн Их Сургуульд хавдрын үеийн туяа эмчилгээгээр нарийсч магистр докторын зэргээ хамгаалсан. Төгссөнийхөө дараа ч дэд профессороор тэнхимдээ үлдэн олон арван Япон эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлдсэн. Тэрбээр өдгөө Америкийн нэгэн софтвейрийн компанид анагаахын зөвлөх хийдэг ба компанийхаа хөгжүүлж байгаа эрүүл мэндийн программуудыг сайжруулах, шинэ санаа гаргах үүрэгтэй ажилладаг.

  • 51. Care for children with autism spectrum disorder

    07/03/2020 Duración: 14min

    Хүүхдийн эмч ба өрхийн эмч нар аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийг хянах, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй ба үүнд нэгдсэн нэг стандарт шаардлагатай. Аутизмын хүрээний эмгэгийн менежметэд хувь хүний онцлогт тохирсон анагаахын болон сэтгэцийн хавсарсан өвчнүүдийг эмчлэх, зан төрхийн ба хөгжлийн эмчилгээнүүд, амьдралын чанарыг сайжруулах нийгмийн үйлчилгээнүүд багтдаг. Ip, A., Zwaigenbaum, L., & Brian, J. A. (2019). Post-diagnostic management and follow-up care for autism spectrum disorder. Paediatrics & child health, 24(7), 461-468.https://www.jica.go.jp/project/mongolian/mongolia/013/materials/c8h0vm0000dfy4go-att/materials_01.pdf

  • Nudge32. Reconnecting with cultural roots

    20/02/2020 Duración: 19min

    Д. Уянга Канадын Торонтогийн Их Сургуулийн оюутан. Ирээдүйд мэс заслын эмч болохоор зорьж, амин шинжлэх ухаанаар бакалавраа хамгаалахаар суралцаж байна. Түүний дараа анагаахын сургуульд орж, нарийн мэргэжил эзэмших бөгөөд нийт 12 жил сурахаар шийджээ. Тэр энэ бүгдийг нарийн төлөвлөж, сургуулиа сонгосон ба хэрхэн сургалтын төлбөрөө олохоо ч тооцоолж амжсан. Эндээс Канадад авч болох оюутны тэтгэлгийн талаар сонсоорой.

  • 50. Intraventricular hemorrhage and developing brain

    10/02/2020 Duración: 16min

    Хэт бага жинтэй дутуу төрсөн нярайн тархины эс бүрэн гүйцэд хөгжөөгүй, тархин доторхи судасжилт хэврэг, цусны урсгал тогтворжоогүй байдаг. Энэ нь тархины ховдлын цус харвалтанд хүргэж хүүхдийн тархины хөгжил саатах, унах татах эрсдэлүүдийг дагуулдаг. Хэт бага жинтэй дутуу төрсөн нярайг энэхүү эрсдэлээс сэргийлж эмнэлэгт хянаж, эмийн эмчилгээ хийдэг. Дэлгэрэнгүй: McCrea, H. J., & Ment, L. R. (2008). The diagnosis, management, and postnatal prevention of intraventricular hemorrhage in the preterm neonate. Clinics in perinatology, 35(4), 777-792.de Bijl-Marcus, K. A., Brouwer, A. J., de Vries, L. S., & van Wezel-Meijler, G. (2017). The effect of head positioning and head tilting on the incidence of intraventricular hemorrhage in very preterm infants: a systematic review. Neonatolo

  • Nudge 31. Let's become wealthy as a Stay-at-Home Mom

    26/12/2019 Duración: 01h23min

    С. Болор Канад Монголын худалдааны танхимын үүсгэн байгуулагч. Канадын нийслэл хотноо өдгөө амьдардаг бөгөөд Польш, Америк, Канадыг дамжин их сургууль, магистрын зэрэг, ажлын туршлагаа хуримтлуулжээ. Түүний хэрхэн засгийн газрын шалгалт өгч Польш явсан түүхээс эхлээд Америкад сурч, ажиллаж байхдаа элэг нэгт Монголчууддаа татварын асуудлыг нь шийдэж өгдөг байсан түүх нь сэтгэл дулаацуулам.

  • Nudge 30. Don’t go back and second guess yourself

    17/12/2019 Duración: 23min

    Naila Ramji бол Канадын Оттавагийн Их Сургуулийн харъяа эмнэлэгт судлаач, эх барих эмэгтэйчүүдийн эмч. Тэрбээр Харвардын Их Сургуулиас бакалаврын зэргээ авч Канад эх орондоо эргэн ирж Mcgill-н Их Сургуульд эмэгтэйчүүдийн эмчээр мэргэшсэн. Одоогоор судалгаа шинжилгээний ажил хийхийн хажуугаар Колумбиагийн Их Сургуульд эчнээгээр магистрын зэргээ авахаар суралцаж байна.

  • 49. Achievements of IVF

    18/10/2019 Duración: 20min

    Үр шилжүүлэн суулгах эмчилгээ үүсч хөгжсөн өнгөрсөн 40 жилийн ололт амжилт, маргаантай асуудал, шинжлэх ухааны ач холбогдлын талаар эх барих эмэгтэйчүүдийн эмч Нандин-Эрдэнэ товч танилцуулна. Дэлгэрэнгүйг: Niederberger, C., Pellicer, A., Cohen, J., Gardner, D. K., Palermo, G. D., O’Neill, C. L., ... & Schoolcraft, W. B. (2018). Forty years of IVF. Fertility and sterility, 110(2), 185-324.

  • Nudge 29. Practice more surgery when you're young

    09/10/2019 Duración: 56min

    Б. Оюунгэрэл Шанхай хотноо Ерөнхий мэс заслын чиглэлээр докторын зэргээ хамгаалахаар суралцаж байна. Долоо хоногт 50 хагалгаа хийдэг түүний Шанхай хот дахь амьдрал, энэ хотод хэрхэн анагаахын чиглэлээр суралцаж болох боломжууд, онцлогийн талаар ярилцлаа.

  • 48. Antibiotic-resistant threats in Mongolia

    19/07/2019 Duración: 10min

    Антибиотикт тэсвэрт чанар Монголд аюулын харанга дэлдэж байна. Олон хүн үүний улмаас сепсис болж, ямар ч эмчилгээ нөлөөлөхгүй байсаар эмнэлгийн орон дээр нас барж байна. Метициллинд тэсвэртэй алтлаг стафилокок (MRSA) бактер өргөн хэрэглээний антибиотикт тэсвэртэй ба Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар жилээс жилд ихэсч байгаа нь тодорхой болжээ. Дэлгэрэнгүй: Nair, R., Hanson, B. M., Kondratowicz, K., Dorjpurev, A., Davaadash, B., Enkhtuya, B., ... & Smith, T. C. (2013). Antimicrobial resistance and molecular epidemiology of Staphylococcus aureus from Ulaanbaatar, Mongolia. PeerJ, 1, e176.

página 2 de 5