Sinopsis
??? ??????? ????? ??????? ?????? ??????? ???? ??? ????? ????????? ???? ????? ??? ??????? ??????? ?????? ???????? ?????????? ???????????? ?????? ?????? ?????? ????????.
Episodios
-
Nudge28. Keep in touch!
08/07/2019 Duración: 44minЧ. Гоомарал Канадад анх 16 насандаа ирээд өдгөө дэлхийн хамгийн том банкнуудын нэг RBC буюу Royal Bank of Canada-д хөрөнгө оруулалтын мэргэжилтэн хийдэг. Тэрбээр Канад орны эрүүл мэндийн системийг үйлчилгээ, эрүүл мэндийн даатгал ард иргэдэд нь хэрхэн хүрч үйлчилдэг тухай, Монгол хүүхдийн эмчилгээний зардалд Канадаас мөнгө босгож байсан жишээ болон Канадууд хэрхэн өөрсдийн зугаа цэнгэлийг хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн сайн сайханд зориулсан үйл болгож хувиргаж чаддаг талаар ярилцах болно.
-
47.Preventive methods of breast cancer
02/07/2019 Duración: 08minХөхний хорт хавдраас хэрхэн сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлийн талаарх тойм судалгааг танилцуулна. Дэлгэрэнгүйг: Sun, Y. S., Zhao, Z., Yang, Z. N., Xu, F., Lu, H. J., Zhu, Z. Y., ... & Zhu, H. P. (2017). Risk factors and preventions of breast cancer. International journal of biological sciences, 13(11), 1387.
-
Nudge26. Slowly but surely
26/06/2019 Duración: 26minКанадын Оттава эмнэлгийн судалгааны хүрээлэнд ажилладаг биостатистикч, эмч Маритай хийсэн ярилцлагыг сонордуулж байна. Зарчимч, зорилготой байж чадвал заавал яарах хэрэггүй, судалгаа гэдэг бол цаг их ордог ч өгөөж ихтэй ажил.
-
46. Indications for the thyroid surgery
17/06/2019 Duración: 07minБамбай булчирхайн томролын үеийн мэс заслын заалтын тухай ярилцна. Дэлгэрэнгүйг:Bartsch, D. K., Luster, M., Buhr, H. J., Lorenz, D., Germer, C. T., & Goretzki, P. E. (2018). Indications for the surgical management of benign goiter in adults. Deutsches Ärzteblatt International, 115(1-2), 1.
-
45. Probiotics as a safe and effective approach for recurrent vulvovaginal candidiasis
03/06/2019 Duración: 08minСүүний хүчлийн бактер, лактоферринийг үтрээний мөөгөнцрийн үед хавсарган хэрэглэснээр дахилтыг сэргийлэх магадлалтай. Дэлгэрэнгүйг: Russo, R., Superti, F., Karadja, E., & De Seta, F. (2019). Randomised clinical trial in women with Recurrent Vulvovaginal Candidiasis: Efficacy of probiotics and lactoferrin as maintenance treatment. Mycoses, 62(4), 328-335.
-
Nudge 23. Fundamental elements of life
14/05/2019 Duración: 30minКонго улсын уурхайчин гэр бүлээс гаралтай тэрбээр хүүхдийн эмч, лектор, тасгийн эрхлэгч, судлаач гээд эмч мэргэжилтэй хүний авирч болох бүх шатаар олон улс дамжин өгссөн түүний амьдрал эх орных нь түүхтэй нягт холбоотой.
-
44. Furuncle treatment and antimicrobial resistance
21/03/2019 Duración: 07minХатигны үүсгэгч, эмчилгээний талаар ярьна. Дэлгэрэнгүй: van Bijnen, E. M., Paget, W. J., den Heijer, C. D., Stobberingh, E. E., Bruggeman, C. A., & Schellevis, F. G. (2014). Primary care treatment guidelines for skin infections in Europe: congruence with antimicrobial resistance found in commensal Staphylococcus aureus in the community. BMC family practice, 15(1), 175.
-
43. What to do with herpes labialis?
19/02/2019 Duración: 07minӨмнө нь вирусээр халдварлаж байсан ч жирэмслэлт, төрөлтийн үед ямар нэг шинж тэмдэг үгүй бол онцгой эмчилгээ шаардагдахгүй. Хомхойтсон бол ацикловиртой тос түрхэж, эрт үед нь эмчилгээ эхэлбэл, эдгэрэх явц хурдасдаг. Дэлгэрэнгүйг:Arduino, P. G., & Porter, S. R. (2008). Herpes Simplex Virus Type 1 infection: overview on relevant clinico‐pathological features. Journal of oral pathology & medicine, 37(2), 107-121.Whitley, R., Arvin, A., Prober, C., Corey, L., Burchett, S., Plotkin, S., ... & Sumaya, C. (1991). Predictors of morbidity and mortality in neonates with herpes simplex virus infections. New England Journal of Medicine, 324(7), 450-454.
-
Nudge22. Choose to see the good!
11/02/2019 Duración: 33minТуркээс 10 гаруй жилийн өмнө Канадад ирж суурьшсан нийгмийн сэтгэл судлаач өөрийн эх орондоо докторын зэрэг хамгаалсаны дараа хэрхэн Канадад их сургуулийн багшийн ажилд тэнцэж орсон, хэрхэн Англи хэл сурсан болон амьдралынхаа талаар хуваалцна.
-
42. Pay attention to your source of food
03/02/2019 Duración: 09minХамгийн тохиромжтой нүүрс усны хэрэглээ нь өдөрт нийт илчлэгийн 50-55%-ийг эзэлж байвал нас барах эрсдэл хамгийн бага байсан байна.Дэлгэрэнгүйг: Seidelmann, S. B., Claggett, B., Cheng, S., Henglin, M., Shah, A., Steffen, L. M., ... & Solomon, S. D. (2018). Dietary carbohydrate intake and mortality: a prospective cohort study and meta-analysis. The Lancet Public Health, 3(9), e419-e428.
-
Nudge21. Don't Just Think, Act!
28/01/2019 Duración: 31minО. Уламнэмэх Германы Мюнхен хотын зүрхний төвийн судлаач эмч, эрчимт эмчилгээний тасгийн дотрын эмч, түргэний эмч. Хором мөчөөр хэмжигддэг түүний ажил ачаалал ихтэй ч эрдэнэт хүний амийг олон жил суралцаж, хөдөлмөрлөж ирсэн мэдлэгээ ашиглаж, хормын төдийд самбаачлан аварч чаддаг болохоор юунаас ч илүү үнэ цэнэтэй. Үүний зэрэгцээ Германы Эрдмийн Солилцооны хөтөлбөр DAAD байгууллагаас санхүүжилт авч Монголдоо микробиологийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
-
41. Suicidal ideation among Mongolian adolescents
18/01/2019 Duración: 10minМонгол судлаач Columbia Их Сургуулийнхантай хамтран хот хөдөөгийн 5 мянга гаруй 12-15 насны хүүхдэд хийсэн судалгаагаар өсвөр үеийнхний 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар бодож үзсэн, улмаар амиа хорлох оролдлого хийж үзсэн хэмээн хариулсан байна. Davaasambuu, S., Batbaatar, S., Witte, S., Hamid, P., Oquendo, M. A., Kleinman, M., ... & Gould, M. (2017). Suicidal plans and attempts among adolescents in Mongolia. Crisis.
-
Nudge20. Developing professional knowledge with greater depth
03/01/2019 Duración: 30minЭ. Ундрах-Эрдэнэ Канадын нийслэл хотноо байрлах Оттавагийн Их Сургуулийн эмнэлгийн радиологийн тасгийн fellow эмч. Тэрээр Монголд дутагдалтай байдаг нарийн мэргэжлийн мэдрэлийн дүрс оношлогоогоор мэргэшихээр Канадыг зорин ирсэн билээ. Түүний Канадад хэрхэн өөрийн эрүүл хайгуулын дүнд амжилттайгаар ажилд орсон, Монгол Канадын радиологийн тасгийн үйл ажиллагааны ялгаа, ажлын онцлогийнх нь талаар ярилцлаа.
-
Nudge19. Learning a new language enhances medical career opportunities
23/12/2018 Duración: 26minГ. Ариунаа мэдээгүйжүүлэгч эмчээр Франц улсад ажилласан туршлагатай. Түүний Франц улс руу хэрхэн резидент эмчээр явсан, очиж ажиллах боломжууд болон Монгол Францын анестезиологи, эрүүл мэндийн салбарын хоорондын ялгааны тухай ярилцлаа.
-
40. The safest level of alcohol consumption is zero
20/12/2018 Duración: 07minАрхидалт Монголд эрэгтэйчүүдийн дунд 70 хүртэлх хувийг эзэлж байна. Сүрьеэ, замын осол гэмтэл, өөрийгөө болон бусдыг гэмтээх нь дэлхий дахинаа архины гол хор уршиг болж гарч ирчээ. Дэлгэрэнгүйг: Griswold, M. G., Fullman, N., Hawley, C., Arian, N., Zimsen, S. R., Tymeson, H. D., ... & Abate, K. H. (2018). Alcohol use and burden for 195 countries and territories, 1990–2016: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2016. The Lancet, 392(10152), 1015-1035.
-
Nudge18. Never too young to serve Mongolia
09/12/2018 Duración: 27minЗ. Анударь өдгөө Канадын McGill-н Их Сургуулийн анагаахын факультетийн оюутан бөгөөд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв эмнэлгийг өөрийн сургуультайгаа холбон Канад Монгол хоёр орны эмнэл зүйн харилцааны гүүрийг бэхжүүлж явна.
-
39. Can high dose folic acid prevent pre-eclampsia?
05/12/2018 Duración: 10minФолийн хүчил ургийн мэдрэлийн сувгийн гаж хөгжлөөс сэргийлдэг нь батлагдсан. Харин жирэмсэн эхийн манас таталтын урьдал үеэс сэргийлж чаддаг уу?Дэлгэрэнгүйг:Wen, S. W., White, R. R., Rybak, N., Gaudet, L. M., Robson, S., Hague, W., ... & Wells, G. (2018). Effect of high dose folic acid supplementation in pregnancy on pre-eclampsia (FACT): double blind, phase III, randomised controlled, international, multicentre trial. bmj, 362, k3478.
-
Nudge17. Thriving as a Hazara young professional
28/11/2018 Duración: 24minЁвролт 17-доо өөрийгөө Монголоор овоглож явдаг микробилогич Хазара Канад охинтой хийсэн ярилцлагыг толилуулж байна. Nooria Poldia works at Biotherapeutics Manufacturing Centre in Ottawa Hospital Research Institute.
-
38. How to check the evidence for pharmaceuticals
23/11/2018 Duración: 18minЭргэлзээтэй эмийг хэрхэн шалгах вэ? энэ асуултанд ЗХУ-н үе эх нялхсын эмчилгээ үйлчилгээний сонголтыг хэрхэн хийдэг байсныг тайлбарлан хариулахыг оролдлоо.Дэлгэрэнгүйг: Danichevski, K., McKee, M., & Balabanova, D. (2008). Prescribing in maternity care in Russia: the legacy of Soviet medicine. Health Policy, 85(2), 242-251.
-
37. Maternal mortality 25 years ago
14/11/2018 Duración: 07minӨдгөө 100 мянган төрөлтөнд 20 байгаа эхийн эндэгдэл 1985-1992 онд 120-204 хооронд хэлбэлзэж байв. Дэлгэрэнгүйг: Strickland, S. S. (1993). Human nutrition in Mongolia: Maternal mortality and rickets. Nomadic Peoples, 231-239.