Mongolian National Radio

Шинжлэх ухааны академи залуу эрдэмтдийн бүтээлд тэтгэлэг олголоо

Informações:

Sinopsis

Шинжлэх ухааны академи залуу эрдэмтдийн бүтээлд тэтгэлэг олголоо. Эрдэм шинжилгээний залгамж үе, авьяаслаг залуу эрдэмтдийг бэлтгэх, тэдний судалгааны ажлыг хөхиүлэн дэмжих замаар шинжлэх ухааны чадавхийг бэхжүүлэх зорилгоор 2002 оноос залуу эрдэмтдэд “грант” тэтгэлгийг олгож эхэлжээ. Энэ хугацаанд 280 гаруй төсөл шалгараад байна. Академийнхан жилд дунджаар судалгааны үр дүн нь гарахад бэлэн болсон 10-30 төслийг сонгон авч, 4 хүртэлх сая төгрөгийн тэтгэлгийг олгодог уламжлалтай. Тэгвэл энэ жилийн тухайд нийт 22 төсөл шалгарч, өнөөдөр судалгааныхаа үр дүнгийн талаар танилцууллаа. ШУА-ийн Эрдэм, шинжилгээ төлөвлөлтийн хэлтсийн дарга, доктор н.Баяннасаны яриаг хүргэе. Шинжлэх ухааны академи "грант" төслөөс гадна залуу эрдэмтдийн бүтээлийг хялбаршуулан ойролцоогоор 10-12 ном, товхимлыг гаргаж, ерөнхий боловсролын сургууль, номын сангууд тараадаг байна. Судалгааны бүтээлийг хүүхдүүдэд ойлгомжтой хэлбэрт оруулах нь шинжлэх ухааны салбарыг сонирхох залуусын тоо нэмэгдэх давуу талтай гэдгийг эрдэмтэд онцоллоо.